Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгчөөр Д.Болдбаатарыг томиллоо

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгчөөр Д.Болдбаатарыг томиллоо

Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин өчигдөр Д.Болдбаатарыг МШХ-ны дэд ерөнхийлөгчөөр томиллоо. Энэ үеэр МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин Д.Болдбаатарт "Монгол хүний дэлхийд өрсөлдөх давуу талыг олгох шатрын спортыг үндэсний хэмжээнд, ялангуяа орон нутагт шатрыг түгээн дэлгэрүүлэхэд санаачилгатай ажиллахыг хүслээ".

"Түшээт хан интернэшнл" группын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Болдбаатар Боловсрол дээд сургуулийг түүх судлаач, Хөдөө аж ахуйн их сургуулийг газар зохион байгуулагч мэргэжлээр төгссөн бөгөөд солонгос, англи хэлтэй.

Өмнө нь Булган аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч, Бөхийн холбооны тэргүүлэгчийн үүрэгт ажлыг хариуцаж ажилласан олон нийтийн байгууллагын ажлын туршлагатай юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.