Рио Тинто: Өмнөд Африк дахь төслөө “Ковид-19” вирусний улмаас түр зогсооно
Уул уурхайн Рио Тинто компани Өмнөд Африк дахь титаны “Richards Bay Minerals” компанийн үйл ажиллагааг коронавирусний цар тахлын улмаас 21 хоног зогсоохоор болжээ.
Тодруулбал энэ сарын 26-ны пүрэв гарагаас эхлэн 21 хоногийн турш үйл ажиллагаагаа зогсоох юм.
Өмнөд Африк улсад коронавирусний халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж бизнес болон олон нийтийн үйл ажиллагааг 21 хоног хөл хорих захирамж гаргасан билээ.
“Бид ажилчдаа эрүүл аюулгүй орчинд байлгах үүрэгтэй. Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд “ковид-19” вирусний тархалтыг бууруулахын тулд хэрэгжүүлж буй бүх л үйл ажиллагааг манай компанийн зүгээс дэмжиж байгаа” гэж Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан-Себастьян Жак ярьжээ.
Түүнчлэн Канадын Квебек мужид үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоног үйл ажиллагаагаа зогсоох, шаардлагатай тохиолдолд олборлолтын үйл ажиллагааг боломжтой хамгийн доод түвшинд хүргэх зөвлөмж гаргаад байгаа билээ.
Эх сурвалж: Business Wire
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.