Дөрөвдэх ээлжийн 30,420 тун "Файзер"-ын вакциныг хүлээн авав.

Дөрөвдэх ээлжийн 30,420 тун "Файзер"-ын вакциныг хүлээн авав.

 Дөрөвдэх ээлжийн 30,420 тун "Файзер"-ын вакцин Монгол Улсад буулаа. 

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер –Comirnaty вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна. 

Тодруулбал,

6 дугаар сарын 30-нд  85,410 тун вакциныг

6 дугаар сарын 23-нд 85,410 тун вакциныг

6 дугаар сарын 16-нд 84,240 тун вакциныг тус тус ирсэн юм. 

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “Ковид-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.