12-17 насны хүүхдийн I тунгийн вакцинжуулалтыг хойшлууллаа

12-17 насны хүүхдийн I тунгийн вакцинжуулалтыг хойшлууллаа

Пфайзер Бион’Тех үйлдвэрийн Комирнети вакцины татан авалттай холбоотой 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 12-17 насны хүүхдийн 1 дүгээр тунгийн вакцинжуулалтыг түр хугацаагаар хойшлуулж байгааг ЭМЯ-аас дөнгөж сая мэдээллээ.

12-17 насны хүүхдийн вакцины 2 дугаар тунгийн вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. Жирэмсэн, хөхүүл эхчүүдийн вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.