Cүүлийн 24цагт 1510 тохиолдол нэмэгдэж, 9 хүн нас барлаа.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.07.08, 11:00 цаг)
Сүүлийн 24 цагт 9000 хүнд шинжилгээ хийхэд 1510 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 131.962 болж байна.
Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 9 хүн нас барлаа. Ингэснээр ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 655 болж байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нас барсан иргэдийн тухайд
- 18 настай 1 хүн, 9 хоног эмчлэгдсэн
- 60-69 настай 4 хүн, 7-18 хоног эмчлэгдсэн
- 70-79 настай 1 хүн,
- 80-аас дээш настай 3 хүн, 7-15 хоног эмчлэгдсэн
Харин сүүлийн 24 цагт 1541 хүн эдгэрлээ. Ингэснээр Улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 93840 боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.