Өнөөдрөөс эхлэн PCR шинжилгээг үнэ төлбөргүй авна.
Ховд аймгийн иргэд коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээг сайн дураараа өгсөн тохиолдолд эрүүл мэндийн байгууллага 40 мянган төгрөгийн төлбөр авч байсан.
Үүнийг зогсоох тухай иргэд санал хүсэлт гаргасны дагуу долоодугаар сарын 8-ны өдрөөс эхлэн PCR шинжилгээг үнэ төлбөргүй авахаар шийдвэрлэлээ.
Энэхүү шийдвэрийн талаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Ташрамд, коронавирусний халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаар бүртгэгдсэн иргэдээс eрөнхий боловсролын гуравдугаар сургуулийн зааланд шинжилгээ авч буй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.