ЦАГ АГААР: Нийслэлд дуу цахилгаантай аадар бороо орно.

ЦАГ АГААР: Нийслэлд дуу цахилгаантай аадар бороо орно.

Нийслэлд үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 7 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ.  Баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 34-39 хэм, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 31-36 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

Багануур орчмоор:  Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор:  Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.

2021 оны 7 дугаар сарын 10-14 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.