УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаалаа. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрбээр, "Нар, хур тэгширч, нам, төр цэгцэрсэн, байгаль дэлхий өгөөжөө хайрласан энэ өдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган хааж байна. Цар тахлын амаргүй нөхцөлд дэлхийн парламентын хуралдаанд хүндрэл гарч байгаа ч ихэнх нь цахим дэгд шилжиж байна. УИХ-ын хаврын чуулган цахимаар хуралдсан бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд анх удаа 75-аас дээш буюу 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж 188 асуудал хэлэлцсэн. Байнгын хороод 110, Дэд хороо зургаа, Түр хороо 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж 247 асуудал хэлэлцсэн байна. 

Чуулган цагтаа эхэлдэг болж өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд хоцрогдол, тасралтгүй амжилттай чуулган боллоо. Энэ удаагийн чуулганаар нийт 162 хууль, тогтоомж батлан гаргасан байна. Тодруулбал, бие даасан 16 хуулийг дагалдах хуулиудын хамт, нэмэлт, өөрчлөлтийн 84 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай долоо, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай гурав, УИХ-ын 52 тогтоол батоан гаргажээ. 

Хэдийгээр хуралдаан аижл хэрэгчээр танхимд хуралдах боломжгүй  байсан ч гишүүд цахимаар өндөр ирцтэй оролцлоо. Та бүхэнд талархал илэрхийлье. 

Энэ удаагийн чуулган хүний эрх, ардчиллыг бэхжүүлсэн чуулган боллоо. ХЭҮК-ын тайланг хэлэлцэж, УИХ анх удаа тус байгууллагын тайлангийн мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол баталсан. Чуулганаар, хүний эрхийг хуульчлан хамгаалах, хууль бүрт хүний эрхийн амин сүнсийг хамгаалах, мэдрэмжтэй парламент байх талаар дэвшүүлсэн зорилтдоо дэвшил гаргаж чадсан. Хүний эрхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлыг  тусгайлсан хуулиар хамгааллаа. Мөн хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хороо байгуулахаар болсон. Зөрчигдсөн эрхээ сэргээж, хилсээр ял авахгүй, эрүүдэн шүүхгүй байх асуудалд бодитой алхам хийлээ. Цаашид идэвхтэй мөрдөж байгаа 400 гаруй хуульд хүний эрхийн талаас үнэлгээ хийж өөрчлөн шинэчлэх нь ирэх намрын чуулганы зорилт байх болно. Эхэлсэн ажлаа тууштай хэрэгжүүлэх болно. ХЭҮК-ын гаргасан тайлан, дүгнэлттэй холбогдуулан цар тахалтай тэмцэхэд хүний эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн. УОК-оос шийдвэр гаргахдаа ХЭҮК-оос зөвлөмж авдаг байх, эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөмжийг иргэдэд мэдээлэхдээ ойлгомжтой, хүртээмтэй байлгах, дархлаажуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран төрийн үйлчилгээ авах эрхийг бүрэн хангах, сурч боловсрох эрх, сургалтын хоцрогдлыг чанартай нөхөх арга хэмжээг тогтоолд тусгасан. 

Энэ удаагсийн чуулган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах томоохон алхам боллоо. УИХ-аас Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ үндсэн дээр 27 жилийн дараа Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчиллээ. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулсан. 

УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг өргөн барьж хэлэлцэх эсэхийг шийдээд байна. Парламентат ёс бүтэн болох суурь хууль юм. Засаглалаа бэхжүүлэх энэ суурь хуулийг намрын чуулганаар батална. Ингэснээр, УИХ-ын хариуцлага, ёс зүй сайжирч, нийгэмд шударга ёс төлөвшихөд ахиц авчирна. 

Энэ удаагийн чуулган иргэний хөдөлмөрлөх эрхийг хангаж, халамжаас бүтээмжид шилжих харлицааг дэмжсэн чуулган боллоо. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн 1.1 сая иргэн, ажил олгогчдын харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үүнээр хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажиллах, туслах малчлнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрийг зохицуулсан. Мөн ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь эрх, үүргийг зохистойгоор тэнцвэржүүлсэн юм. 

Хоршооны тухай хуулийг баталж хоршоо бие даан хөгжих бололцоог хангаснаар, ажил эрхлэлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Оюун-Эрдэнэ: Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлж, хүнс экспортлогч орон болох ёстой 2021-07-08

“Монгол Улсын виз олгох журам”-ын төслийг хэлэлцэж, шинэчлэн баталлаа. 2021-07-08

Хүүхдийн мөнгө, алдарт эхийн одон, болон насны хишиг олгох хуваарь 2021-07-08

“Дэлхийн цом-2021”-д өрсөлдөх монгол шатарчдаа үдэн гаргалаа 2021-07-08

ЖАГСААЛ: Наадмыг зохион байгуулвал ТӨСВӨӨС МӨНГӨ НЭХЭХГҮЙ 2021-07-08

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа 2021-07-08

Монгол Улсын соёлын элчээр МУСТ, Хөөмийбит жанрыг санаачлагч Б.Нарандэлгэрийг томилов 2021-07-08

“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханд Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ 2021-07-08

Их аварга Хакүхо, Озэки Тэрүнофүжи нар 5 даваатай болов 2021-07-08

Швейцар Монгол улсад коронавирусний цар тахалтай тэмцэхэд тусална 2021-07-08

ЦАГ АГААР: Нийслэлд дуу цахилгаантай аадар бороо орно. 2021-07-09