Pfizer компани вакциныхаа Дельта хувилбараас хамгаалах гурав дахь тунг гаргахаар болжээ.
Америкийн “Pfizer” компанитай хамтран коронавирусний “Comirnaty” вакциныг гарган авсан Германы “BioNTech” компани коронавирусний “Дельта” хувилбараас хамгаалах тусгай вакцин бүтээжээ.
“Компаниуд “Дельта” хувилбарын эсрэг үр дүнтэй “Pfizer” вакцины шинэчилсэн хувилбарыг гарган авч байна. Туршилт явуулах зорилгоор матрицын РНХ /рибонуклейн хүчил/ вакцины эхний хэсгийг Германы Майнц хотын “BioNTech” үйлдвэрт үйлдвэрлэсэн” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Компаниуд зохих байгууллагуудаас зөвшөөрөл авах нөхцөл болзолтойгоор вакцины эмнэлзүйн туршилтуудыг 8 дугаар сард эхлүүлнэ гэж тооцоолжээ.
Вакцины гурав дахь тунгийн туршилтын талаарх мэдээллийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар, Европын эмийн агентлаг болон бусад байгууллагад ойрын долоо хоногт өгөхөөр төлөвлөж буйгаа “BioNTech”, “Pfizer” компаниуд өмнө нь мэдэгдсэн. Хоёр тунг хийснээс хойш 6 сарын дараа тарьсан гурав дахь тун нь эхний хоёр тунтай харьцуулахад 5-10 дахин өндөр эсрэг биетийн титр үүсгэж байгааг судалгааны эхний шатны үр дүн харуулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.