Хаитигийн сенат Жозеф Ламберийг түр ерөнхийлөгчөөр зарлажээ

Хаитигийн сенат Жозеф Ламберийг түр ерөнхийлөгчөөр зарлажээ

Хаитигийн парламентын дээд танхим сенатын дарга Жозеф Ламберийг улсынхаа түр ерөнхийлөгчөөр зарлажээ.

“Шинээр сонгогдсон түр ерөнхийлөгч Жозеф Ламберын тангараг өргөх ёслолд төрийн албан хаагчид, иргэний нийгмийн удирдагчид оролцоно. Жозеф Ламбер Хаити улсын түр ерөнхийлөгчийн үүргийг 2022 оны 2 дугаар сарын 7-нд сонгогдсон ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орох хүртэл гүйцэтгэх болно” хэмээн Сенатын тогтоолд дурдсан байна.

Ийм шийдвэр гаргахыг сенатын 9 гишүүний 8 нь дэмжжээ.

Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз мягмар гаргаас лхагва гарагт шилжих шөнө нийслэл хот дахь гэртээ үл таних этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдсан юм. Халдлагын үеэр тус улсын тэргүүн хатагтай Мартин Моиз мөн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн. Хаитигийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозефийн мэдэгдсэнээр, гэмт хэрэгтнүүдийн зарим нь англи, испаниар ярьж байсан байна. Жозеф ард иргэддээ тайван байхыг уриалаад “Хаитигийн Үндэсний цагдаагийн газар болон Зэвсэгт хүчин улс орны аюулгүй байдлыг хангаж байгаа” гэж мэдэгджээ. Үүнээс гадна Жовенель Моизийн амь насыг хөнөөсөн хөлсний цэргүүдийн дор хаяж 26 нь Колумбын иргэд байсан талаар тус улсын цагдаагийн газрын дарга Леон Шарль мөн мэдээлсэн юм. Хаитигийн сайд нарын зөвлөл тус улсад 15 хоногийн хугацаатай дайны байдал зарласан байна.

Хаитид ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль 9 дүгээр сарын 26-нд болох аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хаитигийн Ерөнхийлөгчийг хөнөөсөн 28 хөлсний алуурчныг тогтоогоод байна. 2021-07-09

Испанийн сайд нар махны хэрэглээг багасгах асуудлаар маргалджээ. 2021-07-09

В.Путин, Ж.Байден нар утсаар ярьжээ 2021-07-10

Эрдэмтэд “үл тэсэм” халуун болно гэж анхааруулав 2021-07-10

Pfizer компани вакциныхаа Дельта хувилбараас хамгаалах гурав дахь тунг гаргахаар болжээ. 2021-07-10

Хаитигийн сенат Жозеф Ламберийг түр ерөнхийлөгчөөр зарлажээ 2021-07-10

Мальта вакцин хийлгээгүй иргэдийг хүлээн авахаас татгалзсан Европын анхны улс болжээ 2021-07-10

Эмнэлгийн 115 мянган ажилтан коронавирусний халдварын улмаас нас баржээ 2021-07-10

Афганистан Орос, Хятад, Энэтхэг улсаас тусламж хүслээ 2021-07-10

Европ тив даяар коронавирусний дельта хувилбар давамгайлсан халдварын тархалт нэмэгдэв 2021-07-11

Япон "Дельта" хувилбараас сэргийлж, ОНЦГОЙ БАЙДАЛ зарлалаа 2021-07-13