БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд анх удаа очив

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд анх удаа очив

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2012 онд төрийн эрхийг авснаасаа хойш Төвөдийн өөртөө засах оронд анх удаа хүрэлцэн очсон талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг баасан гарагт мэдээлэв.

Ши Жиньпин Төвөдийн нийслэл Лхас хот дахь “Potala” ордны талбай тэргүүтэй газруудад зочилжээ. Энэхүү ордон нь дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Төвөдийн буддын шашны тэргүүн Далай ламын ордон байсан гэдгээрээ олонд танигджээ.

Энэ онд Төвөдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 70 жилийн ой тохиож буй юм.

БНХАУ-ын дарга Төвөдөд хоёр хоног ажиллах хугацаандаа угсаатны болон шашны асуудлын талаар хийгээд эртний хотыг хадгалан хамгаалах, Төвөдийн соёлыг өвлөн хамгаалах чиглэлд хийж буй ажлуудтай танилцаж, нутгийн оршин суугчидтай яриа өрнүүлсэн гэж “Xinhua” агентлаг мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.