БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,674-өөр нэмэгдэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 7 дугаар сарын 29-ний 00.00 цагийн байдлаар 1,674-өөр нэмэгдэж нийт 195,099-д хүрэв. Шинээр илэрсэн 1,674 тохиолдлын 42 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 171,559 (+1,065) иргэн эдгэрсэн бол 2,085 (+2) иргэн нас барсан Тусгаарлалтад 21,455 (+607) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжийн тарилгад хүн 477,853 хүн хамрагдаж 18,382,137 хүн, 2 дугаар ээлжийн тарилгад 40,086 хүн хамрагдаж нийт 7,018,654 хүн боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.