Хэнань мужид 70 гаруй хүн үерт осолдож, амиа алдаад байна.

Хэнань мужид 70 гаруй хүн үерт осолдож, амиа алдаад байна.

БНХАУ-ын зарим бүс нутаг үерт автаж, иргэд амь алдсан болон  эд хөрөнгийн их хэмжээний хохирол амсжээ. Зөвхөн Хэнань мужид л гэхэд 7 дугаар сарын дунд үеэс хойш 70 гаруй хүн үерт осолдож, амиа алдаад байна.

Хятадын албаныхан тус улсын  төвийн муж болох Хэнань дахь үер усны гамшгийн талаарх мэдээллийг лхагва гарагт өгсөн. Тус мужид саяны өдрүүдэд их хэмжээний бороо орж, гол, мөрнүүд үерлэжээ. 7 дугаар сарын 16-аас хойш Хэнань мужид нийт 73 хүн үерт амиа алдаад байгаа юм.

Мөн энэ мужид усархаг бороо, үер нийт 13 сая гаруй хүний амьдралд хүндээр тусжээ. Үүнээс 1.4 сая хүнийг аюулгүй газар нүүлгэсэн талаар албаныхан мэдээлсэн байна. Үүгээр зогсохгүй 780 мянга гаруй байшин барилгад эвдрэл үүсэж, зарим нь бүхлээрээ нуржээ. Усархаг бороо, үерийн улмаас Хэнань мужид  88 тэрбум юанийн эдийн засгийн бодит хохирол учраад байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Токиог маргааш далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байна. 2021-07-26

Япон улсыг далайн хүчтэй шуурга чиглэн ойртож байна 2021-07-28

Япон улс вакцины гэрчилгээ авахыг хүссэн иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэллээ 2021-07-28

“Спутник V” болон “AstraZeneca”-гийн вакциныг хослуулан туршихыг зөвшөөрчээ 2021-07-28

Дэлхий дахинд коронавирусний “Дельта” хувилбар хурдацтай тархаж байна 2021-07-28

Хэнань мужид 70 гаруй хүн үерт осолдож, амиа алдаад байна. 2021-07-29

Дүрэм зөрчсөнөөс үүдэн хэд хэдэн тамирчны олимпод оролцох эрхийг түдгэлзүүлжээ 2021-07-31

АНУ, ЕХ-ны вакцинд хамрагдсан иргэдэд үйлчлэх шинэ журам хэрэгжиж эхэллээ 2021-08-02

Япон улс гадаадад суугаа иргэдээ коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. 2021-08-02

Марселл Жейкобс Токио-2020 олимпын 100 метрийн гүйлтийн аварга болжээ. 2021-08-02

Олимптой холбоотой халдварын тохиолдлын нийт тоо 281 болсон 2021-08-02