Япон улс вакцины гэрчилгээ авахыг хүссэн иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэллээ
Япон улс даяар өнөөдрөөс ковидын вакцины гэрчилгээ авахыг хүссэн иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн байна. Өөр улс оронд зорчих гэж байгаа Японы иргэд тус гэрчилгээг авсан тохиолдолд тусгаарлалтад орох шаардлагагүй болох эсвэл тусгаарлалтын дэглэм нь хөнгөвчлөгдөж өгөх аж.
Өнөөдрийн байдлаар коронавирусний дархлаажуулалтын гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн 5 улс байгаа нь Итали, Австри, Турк, Болгар болон Польш улс юм.
Харин Өмнөд Солонгос нэмэлт баримт бичгийн хамтаар тус гэрчилгээг хүлээн зөвшөөрч байгаа аж. Япон улс иргэддээ олгож байгаа ковидын гэрчилгээг нь бусад орны засгийн газар ч хүлээн зөвшөөрч иргэдийг нь ямар ч асуудалгүйгээр улс орондоо нэвтрүүлүүлэхийн тулд холбогдох яриа хэлэлцээрүүдийг хийж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.