БНСУ-д “Дельта плюс” хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэн

БНСУ-д “Дельта плюс” хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэн

БНСУ-д өнгөрсөн долоо хоногт коронавирусний илүү халдвартай дөрвөн хувилбараар халдварласан 2109 тохиолдол шинээр илэрсний 1928 нь хурдан халдварладаг “Дельта” хувилбараар халдварласан байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээллээ.  

Ингэснээр коронавирусний хувилбаруудаар халдварласан нийт тохиолдлын тоо 8125-д хүрчээ. Түүнээс 4912 нь Энэтхэгт анх илэрсэн “Дельта” хувилбараар халдварласан байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд цаашид ийм тохиолдлын тоо улам нэмэгдэх төлөвтэй байгааг мэдээлжээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт нарийвчлан шинжилсэн сорьцуудын 67.6 хувиас нь коронавирусний хувилбар илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Үүнээс гадна хурдан халдварладаг “Дельта плюс” хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар тус байгууллага даваа гарагт мэдэгдсэн юм. Ингэснээр БНСУ-д “Дельта плюс” хувилбарын анхны тохиолдлууд илэрчээ. Түүнчлэн тэдгээр тохиолдлын нэг нь 40-өөд насны, хилийн чанадад зорчоогүй хүн гэдгийг мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1202 хүнээс халдвар илэрснээр өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 1200 давжээ. “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг хоёрдугаар сарын сүүлээр эхлүүлсэн БНСУ-д мягмар гаргийн байдлаар 20 сая гаруй хүн вакцинд хамрагджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Samsung”-ийн Вьетнам дахь үйлдвэрлэл халдварын улмаас түр саатжээ 2021-07-29

БНСУ-ын тамирчинг жагтгар, зураасан нүдтэй гэж шүүмжилснийхээ төлөө халагдлаа. 2021-07-29

БНСУ “мРНХ” вакцин гарган авахад 6.4 сая ам.доллар зориулна 2021-07-31

Ким Жөн Ун аливаа өдөөн хатгалгыг тэсэн гарахад бэлтгэлтэй байхыг уриалжээ 2021-07-31

БНСУ, АНУ-ын цэргийн сургуулилалт Солонгос хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлнө 2021-08-03

БНСУ-д “Дельта плюс” хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэн 2021-08-03

БНАСАУ-тай яриа хэлэлцээ үргэлжлүүлэх чиглэлд гаргах хүчин чармайлтын талаар хэлэлцжээ 2021-08-06

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1704 хүн илэрчээ... 2021-08-06

БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгана. 2021-08-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1823-аар илэрсэн 2021-08-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1492 хүн илэрчээ... 2021-08-09