БНСУ-ын тамирчинг жагтгар, зураасан нүдтэй гэж шүүмжилснийхээ төлөө халагдлаа.
Олимпын наадмын ширээний теннисний төрлийг шууд дамжуулж байсан Грекийн телевизийн тайлбарлагч Димостенис Кармирис БНСУ-ын тамирчинг жагтгар, зураасан нүдтэй гэж шүүмжилснийхээ төлөө халагдлаа.
Болсон явдлын дараа “ERT” албан ёсны мэдэгдэл гаргаж, хүлцэл өчжээ. Тухайн тоглолтод Грекийн теннисч Панагиотис Жионис, БНСУ-ын теннисч Жён Ён Суктэй учраа тааран тоголж байжээ. Тоглолт 4-3 онооны харьцаагаар БНСУ-ын тамирчны ялалтаар өндөрлөсөн юм.
Тайлбарынхаа явцад алдаа гаргасан тайлбарлагчийг ажилд авахгүй гэдгээ Грекийн гурван суваг албан ёсоор илэрхийлээд байна. Тэмцээнийг тайлбарлаж байсан Димостенис Кармирис “ERT” сувгийн өдрийн болон оройн мэдээг хөтлөхөөс гадна, өглөөний хөтөлбөрийг хөтөлдөг байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.