БНСУ “мРНХ” вакцин гарган авахад 6.4 сая ам.доллар зориулна

БНСУ “мРНХ” вакцин гарган авахад 6.4 сая ам.доллар зориулна

БНСУ халдварт өвчнүүдтэй тэмцэх бэлэн байдлаа сайжруулах үүднээс матрицын рибонуклейн хүчил /мРНХ/ буюу “mRNA” дээр суурилсан вакцины технологийн судалгаанд 2024 он гэхэд 7.4 тэрбум вон /6.4 сая ам.доллар/ зориулна гэж тус улсын Шинжлэх ухааны яам өнөөдөр мэдэгдлээ. 

Дэлхийн нэртэй эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд болох “Pfizer”, “Moderna” нь “COVID-19” халдвартай тэмцэхэд ийм технологи дээр суурилсан үр дүнтэй вакцинууд гарган авсантай холбоотойгоор шинэ төрлийн вакцин дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй юм.

Уламжлалт аргаар гарган авсан вакцинууд нь сулруулсан юм уу идэвхгүй вирусний хэсгийг агуулсан байдаг бол “мРНХ” дээр суурилсан вакцин нь эсүүдэд дархлааны хариу урвал үзүүлдэг уураг бүтээхийг заадаг гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамнаас мэдээлснээр, Засгийн газар “мРНХ” вакцинтай холбоотой үндсэн технологийг хөгжүүлэхэд ирэх гурван жилийн хугацаанд 7.6 тэрбум воныг зориулах бол хувийн хэвшлийнхэн 260 сая вон зориулна.

Энэхүү судалгааны зорилго нь шинээр вакцин гарган авах, вакциныг нийлүүлэх тогтолцоо болон аюулгүй байдлын үнэлгээний системийн платформ хөгжүүлэхэд орших ажээ.

БНСУ-ын эмийн компаниуд “мРНХ” технологийн хувьд өрсөлдөгч орнуудаас гурван жилийн зөрүүтэй байгааг Засгийн газрын судалгаа харуулжээ. Тус улсын 10 орчим компани “мРНХ” вакцин гарган авах эмнэлзүйн туршилт хийхээр төлөвлөж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ, БНАСАУ шууд холбоо тогтоох шугамаа эргэн сэргээсэн 2021-07-28

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,896-аар нэмэгдэв 2021-07-28

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,674-өөр нэмэгдэв. 2021-07-29

“Samsung”-ийн Вьетнам дахь үйлдвэрлэл халдварын улмаас түр саатжээ 2021-07-29

БНСУ-ын тамирчинг жагтгар, зураасан нүдтэй гэж шүүмжилснийхээ төлөө халагдлаа. 2021-07-29

БНСУ “мРНХ” вакцин гарган авахад 6.4 сая ам.доллар зориулна 2021-07-31

Ким Жөн Ун аливаа өдөөн хатгалгыг тэсэн гарахад бэлтгэлтэй байхыг уриалжээ 2021-07-31

БНСУ, АНУ-ын цэргийн сургуулилалт Солонгос хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлнө 2021-08-03

БНСУ-д “Дельта плюс” хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэн 2021-08-03

БНАСАУ-тай яриа хэлэлцээ үргэлжлүүлэх чиглэлд гаргах хүчин чармайлтын талаар хэлэлцжээ 2021-08-06

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1704 хүн илэрчээ... 2021-08-06