БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1823-аар илэрсэн

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1823-аар илэрсэн

БНСУ-д өдөрт шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо дахин 1800 давжээ. Тус улсад халдварын нөхцөл байдал сайжрах төлөв харьцангуй бага ажиглагдаж байгаатай холбоотойгоор хатуу хязгаарлалтуудыг мөрдөх хугацааг сунгаад байгаа юм. 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1823 тохиолдол илэрснээс 1762 нь дотоодод халдварласан байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 209 226-д хүрлээ гэж Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. 

БНСУ-д долоодугаар сарын 28-нд хамгийн олон буюу 1895 тохиолдол илэрснээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол энэ болж байна. Мөн лхагва гарагт 1776, пүрэв гарагт 1704 тохиолдол шинээр илэрчээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас гурван хүн нас барснаар ийм тохиолдлын нийт тоо 2116-д хүрсэн байна. 

Улсын хэмжээнд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо долоодугаар сарын 7-ноос хойш 1000 давах болсон бөгөөд шинээр илэрч буй тохиолдлуудын дийлэнх нь Сөүл хотын бүсэд бүртгэгдэж байгаа юм. Харин зуны амралттай зэрэгцэн хурдан халдварладаг “Дельта” хувилбар тархсантай холбоотойгоор нийслэл хотын гаднах бүсэд сүүлийн үед халдварын үзүүлэлтүүд нэмэгдэх болоод байна. 

Үүнтэй холбогдуулан эрх баригчид зай барих журмын хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшний хягаарлалтуудыг Сөүлийн бүсэд наймдугаар сарын 22 хүртэл мөрдөх шийдвэрийг баасан гарагт гаргасан юм. Харин бусад бүсэд гуравдугаар түвшнийг тогтоожээ. 

Тодруулбал, дөрөвдүгээр түвшний хязгаарлалтуудыг тогтоосноор оройн 18 цагаас хойш хоёроос олон хүн цуглахыг хориглож, зоогийн газар, кафенуудын ажиллах цагийг хязгаарлаж, шөнийн клуб гэх мэт бусад энтертайнмент төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. 

БНСУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сарын сүүлээр эхлүүлснээс хойш 20.7 сая хүн буюу 52 сая хүн амын 40.5 хувь нь вакцины эхний тунг тариулжээ. Мөн хүн амын 15 орчим хувь буюу 7.68 сая хүн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.

Эрх баригчид ирэх есдүгээр сар гэхэд 36 сая хүнийг буюу хүн амынхаа 70 хувийг нэг тун вакцинд хамруулж, 11 дүгээр сар гэхэд нийтийн дархлаа тогтоох зорилт тавьжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ, АНУ-ын цэргийн сургуулилалт Солонгос хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлнө 2021-08-03

БНСУ-д “Дельта плюс” хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэн 2021-08-03

БНАСАУ-тай яриа хэлэлцээ үргэлжлүүлэх чиглэлд гаргах хүчин чармайлтын талаар хэлэлцжээ 2021-08-06

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1704 хүн илэрчээ... 2021-08-06

БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгана. 2021-08-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1823-аар илэрсэн 2021-08-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1492 хүн илэрчээ... 2021-08-09

БНСУ цэргийн сургуулилалтаа төлөвлөсний дагуу явуулахаар шийдвэрлэжээ. 2021-08-09

БНАСАУ-ын удирдагч байгалийн гамшгийн уршгийг арилгахад төрийн дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгожээ. 2021-08-09

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1540 хүн илэрчээ... 2021-08-10

Самсунгийн өв залгамжлагчийг энэ долоо хоногт өршөөлөөр суллана 2021-08-10