Олимпын наадмын үеэр коронавирусний халдвар голомтлон тархсан тохиолдол бүртгэгдэв
Токиогийн Олимпын наадмын үеэр коронавирусний халдвар голомтлон тархсан анхны тохиолдол бүртгэгдэж, Грекийн үндэсний шигшээ багийн хэд хэдэн гишүүнээс халдвар илэрсэн талаар тус наадмыг зохион байгуулагчид мэдээллээ.
Грекийн усны уран сэлэлтийн багийн 12 гишүүний дундаас тамирчин, дасгалжуулагч багтсан таван хүний шинжилгээний хариу эерэг гарсан тул тамирчид мягмар гарагт болсон тэмцээнд оролцоогүйгээс гадна баасан гаргаас эхлэх багийн тэмцээнүүдэд оролцох боломжгүй болжээ.
“Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Такая Масаноригийн лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, халдварын голомт багийн гишүүдийн дунд үүссэн гэж үзэж байгаа ажээ.
Мөн халдвар илэрсэн таван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй байгааг нэмж хэлжээ. Түүний мэдээлснээр, Грекийн багийн гишүүдээс халдвар илрэхээс өмнө тэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байсан тул бусад улсын үндэсний шигшээ багийн дунд халдвар тархаагүй бололтой байна.
Усны уран сэлэлтийн багийн бусад долоон гишүүний шинжилгээний хариу сөрөг гарсан боловч халдвар илэрсэн хүмүүстэй ойр байсан тул тэднийг тусгаарлах байр луу шилжүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.