Токио-2020 олимптой холбоотой коронавирусний халдварын 29 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт Токио-2020 олимптой холбоотой коронавирусний халдварын 29 шинэ тохиолдол бүртгэгдлээ гэж зохион байгуулах хорооноос мэдээлжээ.
Шинээр батлагдсан тохиолдлууд нь гэрээт байгууллагууд болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, зохион байгуулагчид болон сайн дурын ажилтнууд байна.
Ингэснээр, долоодугаар сарын 1-нээс хойш олимптой холбоотой халдварын тохиолдлын нийт тоо 387 хүрснээс 251 нь Японы иргэд, 136 нь гаднын иргэд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.