Японы нийслэл Токио хотод агаарын температур цельсийн 34.5 хэмд хүрч халжээ.
Японы нийслэл Токио хотод лхагва гарагт Олимпын хамгийн халуун өдөр тохиож, агаарын температур цельсийн 34.5 хэмд хүрч халжээ.
Энэ нь 2021 он гарсаар Токиод тохиосон хамгийн халуун өдрийн агаарын температураас ердөө 0.2 хэмээр бага үзүүлэлт юм. Тус хотод долоодугаар сарын 19-нд цельсийн 34.7 хэмд хүрсэн нь энэ оны хамгийн халуун өдөр хэмээн бүртгэгджээ.
Токиод өнөөдөр ч мөн хэт халахыг холбогдох албанаас анхааруулаад байна. Тодруулбал, цельсийн 35 орчим хэмд дахин хүрэх төлөвтэй байгаагийн зэрэгцээ өндөр чийгшилтэй нөхцөл нь 40 хэм давсан мэт санагдуулж магадгүй байна.
Харин баасан гаргаас агаарын температур аажмаар буурах төлөвтэй байгаа бөгөөд амралтын өдрүүдэд үүл бүрхэн бороо орсноор агаарын температур цельсийн 32-33 хэмд хүрч буурах магадлалтай байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.