Нью-Йоркийн олон улсын авто шоуг цуцаллаа
АНУ-д “Дельта” хувилбарын тархалт нэмэгдэх болсонтой холбогдуулан энэ жилийн Нью-Йоркийн олон улсын авто шоуг цуцлахаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн онд хойшлуулсан энэхүү үйл ажиллагааг энэ сарын дундуур зохион байгуулахаар товлоод байсан юм.
Энэ удаагийн шоунд 20 гаруй автомашин үйлдвэрлэгч оролцон өөрсдийн зохион бүтээсэн цахилгаан автомашинуудаа танилцуулах төлөвтэй байснаас гадна үйл ажиллагаанд оролцогчдод цахилгаан машин жолоодож үзэх боломжийг олгох байжээ.
Гэвч муж улс болон хотын удирдлагуудын зүгээс “Дельта” хувилбарын тархалттай тэмцэх арга хэмжээнүүдийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа цуцлах шийдвэр гаргаснаа зохион байгуулагчид лхагва гарагт мэдэгдсэн байна.
Тэдний мэдэгдэлд, “Дельта" хувилбарын тархалт нэмэгдэх болсон энэ цаг үед авто шоуг зохион байгуулагчид, үйлчлүүлэгчдийн хүлээж байгаа шиг өндөр түвшинд зохион байгуулахад хүндрэлтэй байх болно" хэмээн тэмдэглэжээ.
Ийнхүү нью-йоркчууд коронавирусний хязгаарлалтуудыг дахин нэг зуны турш мөрдөх ёстой болж байна. Хотын удирдлагуудын гаргасан шийдвэрийн дагуу оршин суугчид үйлчилгээний газруудад нэвтрэхдээ вакцины гэрчилгээгээ үзүүлэх шаардлагатай болно.
Мөн Бродвейн театруудын хувьд ирэх есдүгээр сараас үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр төлөвлөж, тоглолтуудын бэлтгэлээ түр зогсоогоод байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.