Монгол Улсын начин Б.Сэр-Одын бор морь төвийн бүст түрүүллээ
Сэлэнгэ аймагт “Буган халиун ажнай” морин уяачдын холбооноос “Сэлэнгэ хурд-2021” төвийн бүсийн хурдан морьны уралдаан өнөөдрөөс эхэлж байгаа билээ.
Дөнгөж сая сонгомол дээд насны уралдаан болж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монгол Улсын начин Б.Сэр-Одын бор морь түрүүллээ.
Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр азарга, айргийн гуравт Төв аймгийн Заамар сумын харьяат, уяач Ж.Түмэн-Өлзийгийн өсгий цагаан зээрд азарга, айргийн дөрөвт Орхон аймгийн уяач /Засаг дарга/ С.Батжаргалын хээр азарга, айргийн тавд Булган аймгийн Хангал сумын харьяат Б.Эрдэнээгийн хээр азарга хурдаллаа.
Тус насанд 68 хүлэг хөх тэнгэртээ тоосоо өргөсөн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.