Европын холбооны Хүний эрхийн дээд шагналыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүртлээ.

Европын холбооны Хүний эрхийн дээд шагналыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүртлээ.

Европын холбооны Хүний эрхийн дээд шагналыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүртлээ.

Шагналыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа анхны суурин Элчин сайд, Траян Лауренцю Христеа энэ сарын 5-нд гардуулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь хүний эрхийг хамгаалах талаар НҮБ, Европын холбоо болон бусад олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлын дараа тухайн үеийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нь ГХЯ-нд Хүний эрхийн хэлтэс байгуулж байжээ. Хүний эрхийг хамгаалах талаар олон улсын жишгийг судалж, Монгол Улсад нэвтрүүлэх зорилготой уг хэлтэс өнөөдрийг хүртэл тогтвортой ажиллаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг санаачлан, УИХ-аар батлуулсан. Уг хуульд хүний эрхийг хамгаалагчийг хуулиар тодорхойлж, тэдний эрх зүйн байдлыг баталгаалж, зөрчигдсөн эрхийг нь сэргээх боломжийг бүрдүүлсэн байна.

Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, “Улс орон бүр өөр өөрийн соёл, түүх уламжлалтай хэдий ч хүний эрхийг хамгаалах нэг л дүрэм, журамтай. Өөрөөр хэлбэл, өнөөгийн ертөнцөд бүх улс орныг нэгтгэж байгаа зүйл бол хүний эрх. Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн төв сэдэв нь хүний эрхийг хамгаалах асуудал. Тиймээс ч бүх хууль үүнд чиглэх ёстой. Үүнд олон улсын хамтын ажиллагаа туйлын чухал” хэмээсэн юм.

Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа анхны суурин Элчин сайд, Траян Лауренцю Христеа, “Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны гэрээний дагуу хүний эрхийн асуудлыг маш өндөр түвшинд тавьж байгаа. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар цар тахлын хүнд үед төрийн бус байгууллага, ХЭҮК-той хамтран хүний эрхийг дээдлэх ажлыг зохион байгуулсан тул энэ шагналыг олгож буй юм” гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно 2021-08-06

Монгол Улсын начин Б.Сэр-Одын бор морь төвийн бүст түрүүллээ 2021-08-06

Зүүн бүсийн уралдаанд тод манлай уяач С.Лувсанбалдангийн луу халтар түрүүлж, улсын алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн морьд дарааллаараа айрагдав 2021-08-06

Шинжилгээгээр коронавируст халдварын 1246 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-08-06

“Токио-2020” олимпид оролцсон баг, тамирчдаа угтан авч, хүндэтгэл үзүүллээ 2021-08-06

Европын холбооны Хүний эрхийн дээд шагналыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүртлээ. 2021-08-06

Баруун бүсийн сонгомол дээд насны морьдын уралдаанд С.Баярсайханы бор морь түрүүлжээ 2021-08-06

КОКСЖИХ нүүрсний үнэ 80 хувиар өсжээ 2021-08-06

Коронавирусний халдвараар нас барсан иргэдийн 85 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. 2021-08-06

Х.Нямбаатар: Төвийн зургаан дүүрэгт 0,07 га газар олгох боломжгүй 2021-08-06

Дархан-Уул аймагт хамтарч хэрэгжүүлсэн төслүүдийн үйл явцтай танилцлаа 2021-08-06