“Токио-2020” олимпид оролцсон баг, тамирчдаа угтан авч, хүндэтгэл үзүүллээ

“Токио-2020” олимпид оролцсон баг, тамирчдаа угтан авч, хүндэтгэл үзүүллээ

“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчид 2021 оны энэ сарын 4-5-нд шилжих шөнө эх орондоо ирсэн. Тодруулбал, Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73кг-ын жинд хүрэл медаль хүртсэн ХЗДХЯ-ны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлах дэслэгч Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн хошууч М.Уранцэцэг, мөн эрэгтэйчүүдийн -81кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллай нар ирсэн.

Энэ үеэр ХЗДХ-ийн салбарын тамирчид болох ОУХМ, ахлах дэслэгч Ц.Цогтбаатар, МУГТ, цагдаагийн хошууч М.Уранцэцэг нарын сэтгэгдлийг сонссон юм.

Ц.Цогтбаатар: 100 жилийн түүхтэй байгууллагадаа олимпын хүрэл медалиар бэлэг барьж чадсандаа баяртай байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлах дэслэгч Ц.Цогтбаатар: “Юуны өмнө надад үргэлж дэмжлэг үзүүлж, бэлтгэл сургуулилт хийх бүхий л нөхцөл боломжоор хангаж, дэмжиж ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, хамт олон, алба хаагчдадаа баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн байгууллагынхаа 100 жилийн ойн үеэр олимпын хүрэл медалиар бэлэг барьж байгаадаа баяртай байна. Багшдаа болон хамт олон, гэр бүл, хайртай ханьдаа маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

М.Уранцэцэг: Монголын цагдаагаа төлөөлж олимпын их наадамд амжилттай оролцоод ирсэндээ туйлын их баяртай байна

МУГТ, цагдаагийн хошууч М.Уранцэцэг: “Шөвгийн дөрөвт шалгараад Португалийн Катарина Костатай барилдаж, өчих мэхээр ялж хүрэл медалийн болзол хангасан. Миний хувьд энэ спортоор хичээллэж эхэлснээсээ хойш өөртөө том зорилго тавьсан, зорилгодоо хүрч гурав дахь олимпоосоо хүрэл медаль хүртсэндээ үнэхээр их баяртай байна. Мөр зэрэгцэн ажиллаж буй алба хаагчид маань үргэлж ойлгож тусалж дэмждэг учраас илүү их хичээх ёстой гэдгээ цаг тутамд мэдэрдэг. Тиймээс “Токио-2020” зуны олимпод амжилттай оролцож 100 жилийн түүхтэй цагдаагийн албандаа бэлэг барьж чадсандаа туйлын их баяртай байна.

Аливаа амжилтын цаана яах аргагүй бат зогсдог дэмждэг хүмүүс үргэлж байдаг. Өдийг хүртэл намайг үргэлж дэмжиж, хайрлаж, хурцалж ирсэн гэр бүл, найз нөхөд, ард түмэн, хамт олон, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо, дасгалжуулагчид, ивээн тэтгэгч нартаа маш их баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа илүү их хичээх болно” гэдгээ илэрхийлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн яам 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Банкуудаас ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлэв 2021-08-06

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно 2021-08-06

Монгол Улсын начин Б.Сэр-Одын бор морь төвийн бүст түрүүллээ 2021-08-06

Зүүн бүсийн уралдаанд тод манлай уяач С.Лувсанбалдангийн луу халтар түрүүлж, улсын алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн морьд дарааллаараа айрагдав 2021-08-06

Шинжилгээгээр коронавируст халдварын 1246 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-08-06

“Токио-2020” олимпид оролцсон баг, тамирчдаа угтан авч, хүндэтгэл үзүүллээ 2021-08-06

Европын холбооны Хүний эрхийн дээд шагналыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүртлээ. 2021-08-06

Баруун бүсийн сонгомол дээд насны морьдын уралдаанд С.Баярсайханы бор морь түрүүлжээ 2021-08-06

КОКСЖИХ нүүрсний үнэ 80 хувиар өсжээ 2021-08-06

Коронавирусний халдвараар нас барсан иргэдийн 85 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. 2021-08-06

Х.Нямбаатар: Төвийн зургаан дүүрэгт 0,07 га газар олгох боломжгүй 2021-08-06