БНСУ цэргийн сургуулилалтаа төлөвлөсний дагуу явуулахаар шийдвэрлэжээ.
БНСУ АНУ-тай хамтран хийх цэргийн сургуулилалтаа төлөвлөсний дагуу явуулах шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд цар тахлын нөхцөл байдлыг харгалзан хамрах хүрээг нь цомхотгоно гэж Засгийн газрын эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.
БНАСАУ ийм сургуулилалт нь Солонгос хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж анхааруулсныг үл харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охин дүү Ким Ё Жон, хамтарсан цэргийн сургууль нь Пёньян БНСУ-тай холбоо тогтоох харилцаа холбооны шугамуудаа удаан хугацааны дараа дахин сэргээснээс хойш үүсээд буй таатай нөхцөлийг бусниулна гэдгийг анхааруулсан юм.
“Бид бэлэн байдлыг хангахын төлөө тогтмол явуулдаг, ач холбогдолтой хамтарсан цэргийн сургуулилалтаа төлөвлөсний дагуу явуулахаар ажиллаж байна. Мөн энэ асуудлаар АНУ-тай нягт зөвлөлдсөн хэвээр байна” гэж эх сурвалж мэдээлжээ.
Харин БНАСАУ-ын хувьд ийм сургуулилалтыг улс орон руугаа халдан орох бэлтгэл хэмээн зэмлэн буруушааж, эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр ирсэн юм.
Эх сурвалж : YONHAP NEWS
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.