Францын шигшээ баг анх удаа олимпоос алтан медаль хүртлээ.

“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрэгтэй волейболын аварга баг өчигдөр тодорлоо. Аваргын төлөө Францын шигшээ ОХУ-ын багтай тоглосон бөгөөд 3-2 /25-23, 25-17, 21-25, 21-25, 15-12/ харьцаагаар Францын шигшээ баг хожиж, анх удаа олимпоос алтан медаль хүртлээ.
Харин ОХУ-ын баг мөнгөн медаль хүртсэн бөгөөд хүрэл медалийн төлөө Аргентин болон Бразил багуудын хооронд бол 3-2 харьцаагаар Аргентины баг хожлоо.
“Токио -2020” зуны олимпын XXXII наадмын эрэгтэй волейболын шилдэг тоглогчид:
- MVP - Хамгийн үнэ цэнтэй тоглогч
Earvin N'Gapeth /Франц/
- Шилдэг холбогч
Luciano De Cecco /Аргентин/
- Шилдэг довтлогчид
Earvin N'Gapeth /Франц/
Egor Kliuka /ОХУ/
- Шилдэг хаагчид
Ivan Iakovlev /ОХУ/
Barthélémy Chinenyeze /Франц/
- Шилдэг өндрийн довтлогч
Maksim Mikhaylov /ОХУ/
- Шилдэг хамгаалагч
Jenia Grebennikov /Франц/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.