“Amazon” агуулахын ажилтнуудаасаа амны хаалт зүүхийг шаардана

“Amazon” агуулахын ажилтнуудаасаа амны хаалт зүүхийг шаардана

“Amazon” компани Америк дахь агуулахуудын бүх ажилтнаасаа амны хаалт зүүхийг өнөөдрөөс эхлэн дахин шаардахаар болжээ.

“COVID-19”-ийн хувилбаруудтай холбоотой халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан тус компани халдвар хамгааллын дэглэмээ дахин чангатгаж буйг энэхүү шийдвэр харуулж байна.

“АНУ-д “COVID-19”-ийн шинэ хувилбаруудын тархалтад олон нийт санааг зовних болсонтой холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон компанийнхаа эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу ажилтнуудыг вакцинд хамрагдсан эсэхийг үл харгалзан битүү орчинд амны хаалт зүүхийг шаардана” гэж “Amazon” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Мөн бид нөхцөл байдлыг нягт ажиглаж байгаа бөгөөд ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахын тулд засаг захиргааны удирдамжуудыг үргэлжлүүлэн мөрдөж, эрүүл мэндийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, тэдний заавар зөвлөгөөг сонсоно хэмээн нэмж хэлсэн байна. “Amazon” вакцинд бүрэн хамрагдсан агуулахын ажилтнуудын амны хаалт зүүх журмыг тавдугаар сарын 24-нөөс сулруулаад байсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.