Олимптой холбоотой коронавирусний халдварын 22 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт олимптой холбоотой коронавирусний халдварын 22 шинэ тохиолдол бүртгэгдлээ гэж зохион байгуулах хорооноос мэдээлжээ.
Сүүлийн нэг хоногт тамирчдаас халдвар илрээгүй бол гэрээт ажилтан, зохион байгуулагчид, хэвлэл мэдээллийнхэн, сайн дурын ажилтнуудын шинжилгээ эерэг гарсан байна.
Ингэснээр, долоодугаар сарын 1-нээс хойш бүртгэгдэж буй олимптой холбоотой халдварын нийт тохиолдлын тоо 409-д хүрлээ. Эдгээрээс 267 нь Японы иргэд, 142 нь гаднын иргэд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.