Илон Маск 2020 онд $6.7 тэрбумын цалин урамшуулал авч, Америкийн гүйцэтгэх захирлуудыг тэргүүлжээ

Илон Маск 2020 онд $6.7 тэрбумын цалин урамшуулал авч, Америкийн гүйцэтгэх захирлуудыг тэргүүлжээ

Тесла цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал Илон Маск 2020 онд нийтдээ $6.7 тэрбумын цалин урамшуулал авсныг Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.

Америкийн хоёр дахь өндөр цалин урамшуулалтай захирал түүнээс бараг 12 дахин бага мөнгө авсан байна.

Тодруулбал Oak Street Health компанийн гүйцэтгэх захирал Майк Пыкош $568 саятай тэнцэх урамшуулал 2020 онд авсан нь хоёрт орох үзүүлэлт ажээ. Илон Маскын урамшуулал бэлэн мөнгөөр төлөгдөхгүй,

Теслагийн хувьцаа хэлбэрээр олгогдох юм байна. Америкийн гүйцэтгэх захирлуудыг цалин урамшууллын хэмжээгээр Маск сүүлийн гурван жил тэргүүлж байгаа. 2020 оны турш Теслагийн хувьцааны ханш тасралтгүй өссөн нь түүний авах урамшууллын хэмжээ өсөхөд нөлөөлжээ.

Блүүмбэргийн Bloomberg Pay Index жагсаалт нь АНУ-ын нээлттэй хувьцаат компаниудын захирлуудын авсан цалин урамшууллын мэдээллийг жил бүр боловсруулж гаргадаг. Үүнд цалин, үр дүнгийн шагнал, тусгай хангамж, хувьцааны шагнал зэрэг урамшууллууд багтдаг байна.

Олны танил эрхмүүдээс Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк $265 саяын цалин урамшууллаар жагсаалтын наймдугаарт бичигджээ. Блүүмбэргийн тооцоолсноор Америкийн хамгийн том 1,000 нээлттэй хувьцаат компанийн захирлуудын дундаж урамшуулал тэдгээрийн дундаж ажилтны авдаг мөнгөнөөс 144 дахин өндөр байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.