КОВИД-19 | Франц Иракаас цэргээ гаргана

КОВИД-19 | Франц Иракаас цэргээ гаргана

Франц улс коронавирусний халдварын тархалтын улмаас Ирак дахь цэргийнхээ үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, цэргийн албан хаагчдаа эх орон руугаа буцаан авахаар болжээ.

Францын ерөнхий штабаас мэдээлснээр Иракийн засгийн газартай санал нэгдэж, эвсэл эрүүлийг хамгаалах чиглэлд уг шийдвэрийг дэмжсэн байна.

Ирак дахь “Chammal” ажиллагаанд оролцогч цэргийнхэн шинэ үүрэг даалгавар авах хүртлээ Францдаа байх гэнэ.

Францад коронавирусний халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо 11500-д хүрсэн бол 1331 хүн нас баржээ. 2900 хүн эрчимт эмчилгээнд байгаа аж.

Францад сүүлийн 24 цагт 231 хүн коронавирусний халдварын улмаас нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.