ДЭМБ: Хөл хорио тогтоосноор цар тахлыг зогсоохгүй

ДЭМБ: Хөл хорио тогтоосноор цар тахлыг зогсоохгүй

ЖЕНЕВ. /Telegraph/. Дэлхийн улс орнуудад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоох гэх мэт хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр “халдварын тохиолдлуудыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ авах, эмчлэх, ойрын хавьтлыг тогтоох” бололцоо бүрдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.


ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, "гэвч дан ганц хөл хорио тогтоосноор цар тахлыг зогсоож хүчрэхгүй. Халдварын тархалтыг зогсоож, хүмүүсийн амь насыг аврах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн тулд хөл хорио тогтоох арга хэмжээнүүдийг авсан. Хөл хорио тогтоосон цаг хугацаагаа вирус руу “довтлоход” ашиглахыг бид уриалж байна” гэж мэдэгджээ. 


Мөн Т.Гебрейесус улс орнуудын авч хэрэгжүүлэх хэрэгтэй зургаан алхмыг нэрлэжээ. Тэдгээрийг дурдвал,

  • эмнэлгийн байгууллагын ажиллах хүчнийг нэмэгдүүлж, сургаж, байршуулах,
  • халдвар авсан байх магадлалтай бүх сэжигтэй тохиолдлыг илрүүлэх системийг хэрэгжүүлэх,
  • шинжилгээний оношлуурын үйлдвэрлэл, хүчин чадал болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх,
  • өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлахад ашиглах байгууламжуудыг тодорхойлж, тоноглох,
  • ойрын хавьтлуудыг тусгаарлах тодорхой төлөвлөгөө боловсруулах,
  • Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хумьж, хяналтад авахад дахин анхаарал хандуулах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.