ОХУ Египетийн аялал жуулчлалын бүс рүү шууд нислэгээ сэргээлээ

ОХУ Египетийн аялал жуулчлалын бүс рүү шууд нислэгээ сэргээлээ

ОХУ өнгөрсөн даваа гарагаас эхлэн Египетийн Улаан Тэнгисийн амралт зугаалгын бүс рүү шууд нислэгээ сэргээж, нислэгээр ОХУ-ын 300 гаруй жуулчин Египетэд буужээ.

ОХУ өөрийн 224 зорчигчтой явсан иргэний агаарын тээврийн онгоцыг нь сөнөөснөөс хойш зургаан жилийн дараа Египетийн талд тавьсан шууд нислэгийн хоригоо ийнхүү цуцлаж байгаа аж.  2015 оны 10 дугаар сард Исламын улс бүлэглэлийнхэн Улаан Тэнгисийн Шарм-Эль-Шейх амралт зугаалгын бүсээс хөөрсөн Оросын иргэний агаарын тээврийн онгоцыг Синайн хойгийн бүсэд буудаж, сөнөөсөн гэдгээ хүлээсэн юм байдаг.

Тухайн үед ОХУ Египетийн нисэх онгоцны буудлуудын аюулгүй байдлын хяналт сул гэж үзэж, нислэгээ зогсоож байсан юм. Өнгөрсөн даваа гарагийн өглөө Египет Эйр-ийн MS724 дугаар нислэг Москвагаас хөөрч, хэдхэн цагийн дараа Улаан Тэнгэсийн аялал жуулчлалын бүс Хургада-д газардсан байна.

Тус нислэгээр ОХУ-ын 300 гаруй жуулчин иржээ. Египетийн тал Оросын жуулчдыг угтах ёслол хийж, усан салют буудуулан, жуулчдыг цэцгийн баглаатай угтан авчээ. Египет Эйр компани ойрын хугацаанд Оросын нийслэлээс Хургада, Шарм-Эль-Шейх чиглэлд долоон нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.