Хөшигийн хөндийд дэд бүтэц бий болгоно

Хөшигийн хөндийд дэд бүтэц бий болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар мэдээлэл хийв.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ түрээсийн орон сууц хөтөлбөрийн явц, барилгын материалын үнийн өсөлтийн талаар тайлбар хийлээ.

Хөшигийн хөндийд цогц бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа. Одоогоор усны нөөцөөс хамаарч 150 мянган хүн амьдрах боломжтойг тогтоосон. 3 цэвэрлэх байгууламж, таван усан сан, цахилгаан шугам сүлжээ, гэх мэт бүтээн байгуулалт эдгээрийг дагаад орон сууц баригдана. Энд хийгдсэн газар олголтыг төлөвлөлтийн дагуу янзална. 

Өнөөдөр 100 гаруй мянган иргэн ипотекийн зээлд хамрагдаад байна. 30 хувийн урьдчилгаа бүрдүүлж чадахгүй олон хүн байгаа учраас Буянт-Ухаа 1,2, Хангай хотхонд байраа түрээслэх байдлаар байртай болох боломж өгсөн. Тодорхой иргэд Хангай хотхоны мкв-тай холбоотой гомдол гаргаад байгаа. 240-400 мянган төгрөгөөр түрээслэж байгаа. Түрээсээс гадна тодорхой мөнгө төлөөд ипотекийн зээлд хамрагдах эсвэл тодорхой мөнгө нэмж төлөөд байраа худалдаж авах боломжийг олгож байгаа. Хангай хотхоны хувьд мкв үнийн асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа. Мөн тус хотхонд түрээслэж байгаа иргэд таван жил түрээс төлсөн тул өнгөрсөн хугацаанд төлсөн мөнгөө урьдчилгаа болгохыг хүссэн. Ийм боломж байхгүй. Түрээслэгч нарын гэрээний хугацаа дуусч байгаа тул сунгана. Гэхдээ энэ иргэдээс орж ирэх 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зогсоод байгаа нь төрд ачаалал үүсгээд байна. Иймд уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. 

Өнөөдөр хөөсөнцөрийн үнэ хамгийн их өссөн. Хагас жилийн байдлаар барилгын материалын үнэ 40 гаруй хувиар өссөн байна. Хувийн хөрөнгө оруулалттай ихэнх компани үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сүүлийн 24 цагт 1433 тохиолдол бүртгэгдлээ. 2021-08-11

ЭМД: Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ 2021-08-11

У.Хүрэлсүх: Зэвсэгт хүчин цөлжилт, шороон шуургатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах ёстой 2021-08-11

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна 2021-08-11

Ц.Лувсан: Саатсан ачаа барааг Замын-Үүдээс Улаанбаатар болон бусад өртөө рүү тээвэрлэх хангалттай тооны галт тэрэг байгаа 2021-08-11

Хөшигийн хөндийд дэд бүтэц бий болгоно 2021-08-11

ЗАСГИЙН ГАЗАР: Өдрийн 50 мянган төгрөгөөр оюутнуудыг УРГАЦ ХУРААЛТАД дайчилна. 2021-08-11

Л.Халтар: Шинээр зургаан зөрлөг, гурван өртөөтэй 135 км төмөр замыг барина. 2021-08-11

Мах нөөцөлдөг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно 2021-08-11

Баян-Өлгий аймагт энэ сарын 15-наас эхлэн 10 хоног хөл хорио тогтооно 2021-08-11

Л.Алтангэрэл Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилогджээ 2021-08-11