Л.Алтангэрэл Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилогджээ
Хоёр ч Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Алтангэрэл Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилогджээ. Түүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар томилсон байна.
Л.Алтангэрэл нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан бол Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болоход улиран томилогдоод байсан билээ. Мөн өмнө нь Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.