Мах нөөцөлдөг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно

Мах нөөцөлдөг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар махны үйлдвэрүүдэд нийт 100 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-т нэмж тусгах тогтоол баталсан байна.

Уг зээлийг арилжааны банкаар дамжуулан мах нөөцөлдөг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр буюу 3 хувийн хүүтэй олгох юм. Ингэснээр ирэх онд махны нөөцийг бүрдүүлж, үнийг тогтворжуулах чухал алхам болж байна гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.