ЗАСГИЙН ГАЗАР: Өдрийн 50 мянган төгрөгөөр оюутнуудыг УРГАЦ ХУРААЛТАД дайчилна.

ЗАСГИЙН ГАЗАР: Өдрийн 50 мянган төгрөгөөр оюутнуудыг УРГАЦ ХУРААЛТАД дайчилна.

Засгийн газрын өнөөдрийн /2021.08.11/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын сайд нар мэдээлэл өглөө. Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ургац хураалттай холбоотой ажлын талаар олон нийтэд мэдээллээ. 

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын талаарх Засгийн газрын тогтоол батлагдаж гарлаа. Энэ жил өмнө жилүүдээс их ургацыг хурааж авах төлөв ажиглагдаж байна. Тариаланчид маань намрын ургац хураалтын бэлтгэл ажилдаа орсон. Энэ онд 616 мянган га талбайд үр тариа тарьсан, үүний 416.8 мянган га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал, 4.7 мянган га-д жимс жимсгэнэ тариалсан. Одоогоор хамгийн чухал асуудал бол ургац хураалтыг бүрэн хийхэд ажиллах хүч чухал байна. Иймээс их дээд сургууль болон МСҮТ-ийн оюутан залуус, цэргийн алба хаагчид болон ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр Засгийн газрын тогтоол гаргалаа. Урамшуулал өдрийн 50 мянган төгрөг гэж аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭМД: Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ 2021-08-11

У.Хүрэлсүх: Зэвсэгт хүчин цөлжилт, шороон шуургатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах ёстой 2021-08-11

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна 2021-08-11

Ц.Лувсан: Саатсан ачаа барааг Замын-Үүдээс Улаанбаатар болон бусад өртөө рүү тээвэрлэх хангалттай тооны галт тэрэг байгаа 2021-08-11

Хөшигийн хөндийд дэд бүтэц бий болгоно 2021-08-11

ЗАСГИЙН ГАЗАР: Өдрийн 50 мянган төгрөгөөр оюутнуудыг УРГАЦ ХУРААЛТАД дайчилна. 2021-08-11

Л.Халтар: Шинээр зургаан зөрлөг, гурван өртөөтэй 135 км төмөр замыг барина. 2021-08-11

Мах нөөцөлдөг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно 2021-08-11

Баян-Өлгий аймагт энэ сарын 15-наас эхлэн 10 хоног хөл хорио тогтооно 2021-08-11

Л.Алтангэрэл Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилогджээ 2021-08-11

Барилгын материалын үнэ өссөн тул хувийн хэвшлүүд "ЗОГССОН" гэв. 2021-08-11