2022-2027 онд боловсролын салбарт “Койка”-тай хамтарч гурван том төсөл хэрэгжүүлнэ

2022-2027 онд боловсролын салбарт “Койка”-тай хамтарч гурван том төсөл хэрэгжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр багш нарыг чадавхжуулах, дахин сургах чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа.

Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа 12 мянган багш байна. Тэднийг богино хугацааны сургалтад хамруулах,  цэцэрлэгийн багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, цэцэрлэгийн багш бэлтгэдэг сургуулийн багш нарыг тэтгэлэгт хөтөлбөрөөр магистр, докторын сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага байгаа юм.

Шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдыг БНСУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудад богино хугацаагаар мэргэшүүлэх, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, биотехнологи, нано технологи, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор КОЙКА-аас технологи-инновацийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ, сайн дурын мэргэжилтэн авч ажиллуулах талаар ч санал солилцов.

Ковид-19 цар тахлын үед боловсролын салбараа цахимжуулсан БНСУ-ын туршлагыг Монголын хөрсөнд буулган нутагшуулах хүсэлтэй байгаагаа нэмж хэлэв. Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ нь Монгол Улсын боловсролын салбарын томоохон донорт тооцогддог.

2022-2027 онд Боловсролын салбар:

- ШУТИС-д Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах, хот байгуулалтын салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх /5 сая.ам долларын/ төсөл

- ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх /5 сая.ам долларын/ төсөл

- ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх /8 сая.ам долларын/ зэрэг төслийг хамтран хэрэгжүүлэх юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Financial Times: Рио Тинто шинжээчдийн тайлантай танилцсаны дараа тайлбар хийнэ гэв 2021-08-13

“Яармаг” худалдааны төвөөс хойших 0.8 км замын ажил 85 хувьтай байна. 2021-08-13

Сибирт бороо орж, утаа зүүн зүг рүү шилжих төлөвтэй байна 2021-08-13

Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаа есдүгээр сард эхэлнэ 2021-08-13

Ажлын байр хайж буй иргэдийг УРГАЦ ХУРААЛТАД дайчилна 2021-08-13

2022-2027 онд боловсролын салбарт “Койка”-тай хамтарч гурван том төсөл хэрэгжүүлнэ 2021-08-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна 2021-08-13

ЭМД-ын цэнхэр дэвтэрийг ашиглахгүй болж хурууны хээ уншуулна 2021-08-13

Л.Баттөр: 18-25 насныхан вакциндаа идэвхгүй байна. 2021-08-13

Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 2021-08-13

Хөшигийн хөндий орчимд, 435 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцална. 2021-08-13