Л.Баттөр: 18-25 насныхан вакциндаа идэвхгүй байна.

Л.Баттөр: 18-25 насныхан вакциндаа идэвхгүй байна.

ЭМЯ-наас 11:00 цагт мэдээлэл өглөө.


ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:

-Нийслэлд нас баралт бүртгэгдээгүй өдөр боллоо. Нийтийн буюу сүргийн дархлаа хэзээ үүсэх вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Тэгвэл өвдөөд эдгэрсэн иргэдийн дархлаа үүсэх нас нь болоогүй байна. Мөн гуравдугаар тунг хэзээ хийх вэ гэж нэлээд асууж байгаа. Зургаагаас найман сарын дараа хийх нь үр дүнтэй байна гэдэг судалгааг олон улсад хийгээд байгаа. Гэхдээ бид дотоодын эрдэмтэн судлаачийн тооцоо судалгааны дагуу ямар хүмүүст хэзэээ хийх вэ гэдгээ шийднэ. Гуравдугаар тунг хийсэн ч халдвар авахгүй гэдэг баталгаа байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Сүүлийн үед 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Баян-Өлгий аймагт нийт тохиолдлын 30 гаруй хувь бүртгэгдэж байна. Тус аймагт мэргэжлийн баг ажиллахад 25 мянга орчим аялал жуулчлалаар хүмүүс очсон байна. Үүнээс халдварын эх сурвалж үүссэн байх. Мөн маш олон хүнийг хамарсан хурим найрын арга хэмжээ болж байна. Ховд аймагт даншиг наадам зохион байгуулагдсан. Харамсалтай нь тус аймгийн өдөрт бүртгэгдэх тохиолдол 100-аас дээш гараад байна. 

Иргэд PCR шинжилгээ цөөрсөн тул эерэг гарах тоо цөөрсөн гэдэг хардлага байгаа. Харин мэргэжлийн хүмүүс эерэг эзлэх хувийг оновчтой тогтооход чиглэж байгаа. 
Монгол Улстай нэгэн адил вакцин хийсэн улс орнуудад ижил давалгаа үүссэн байсан. Өөрөөр хэлбэл вакцинжуулалтын эхэн үед давалгаа үүссэн. 
Долдугаар сарын 16-наас өмнө Япон улс руу дельта хувилбар илрүүлэхээр сорьц явуулсан. Нийт 369 сорьцоос 39 дельта хувилбар үүссэн байсан. Өөрөөр хэлбэл нийт халдварын 10 орчим хувьд нь дельта хувилбар байсан гэж ойлгож болно. Одоо бол халдварын тархалт буурч байгаа тул нийт халдварын 5-10 хувьд дельта хувилбар байна гэж тооцоолж болно. 

Вакцинжуулалтын хамрагдалт Дундговь, Хөвсгөл, Баян-Өлгий зэрэг аймгуудад хангалтгүй байна. 18-25 насныхан вакциндаа идэвхгүй байна. Удахгүй хичээл сургууль эхэлнэ. Нийтийн байранд халдвар бүртгэгдвэл хүнд нөхцөл байдал үүснэ. Иймд энэ наймдугаар сард вакциндаа идэвхтэй хамрагдаарай. Хоёр тундаа бүрэн хамрагдсан бол 80 хувь халдвараас хамгаална гэдэг тооцоолол гарсан. 
Монгол Улсад бүртгэгдэж байгаа нас баралтын тоо нийт хүн амын 0,5 хувийг эзэлж байгаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаа есдүгээр сард эхэлнэ 2021-08-13

Ажлын байр хайж буй иргэдийг УРГАЦ ХУРААЛТАД дайчилна 2021-08-13

2022-2027 онд боловсролын салбарт “Койка”-тай хамтарч гурван том төсөл хэрэгжүүлнэ 2021-08-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна 2021-08-13

ЭМД-ын цэнхэр дэвтэрийг ашиглахгүй болж хурууны хээ уншуулна 2021-08-13

Л.Баттөр: 18-25 насныхан вакциндаа идэвхгүй байна. 2021-08-13

Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 2021-08-13

Хөшигийн хөндий орчимд, 435 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцална. 2021-08-13

Шинжилгээгээр коронавируст халдварын 1453 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-08-13

Л.Баттөр: Нийт халдварын 10 орчим хувьд нь дельта хувилбар байсан 2021-08-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суурьшлын бүсэд хортой могой орж ирж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2021-08-13