Хөшигийн хөндий орчимд, 435 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцална.

Хөшигийн хөндий орчимд, 435 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцална.

 Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулж буй газар чөлөөлөлтөөр 435 иргэн, хуулийн этгээдийн газрын эзэмших эрхийг цуцлах урьдчилсан тооцоо гаргажээ.

Газар чөлөөлөх хугацаа энэ сарын 15-нд дуусах бөгөөд дээрх иргэн, хуулийн этгээд нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, тайлбар саналаа өгөх шаардлагатай байгаа аж.

“Энэ хугацаанд тайлбар саналаа ирүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Сонсох ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ” гэдгийг Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулж буй газар чөлөөлөлтийн явцыг танилцуулахдаа онцлов.

Эрх ашиг нь зөрчигдөж буй иргэн, хуулийн этгээдэд газар чөлөөлөлтийн нөхөн олговор тооцох, чөлөөлөх газрыг тодорхойлох талаар сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу зохион байгуулж байна.

Түүнчлэн, М.Буяндэлгэр Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хэрэглээнд нэвтэрсэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааг танилцууллаа. Иргэд улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, 330 сумын нутаг дэвсгэрт шинээр олгохоор төлөвлөсөн 0,07 га газрын байршлыг egazar.gov.mn хаягаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2022-2027 онд боловсролын салбарт “Койка”-тай хамтарч гурван том төсөл хэрэгжүүлнэ 2021-08-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна 2021-08-13

ЭМД-ын цэнхэр дэвтэрийг ашиглахгүй болж хурууны хээ уншуулна 2021-08-13

Л.Баттөр: 18-25 насныхан вакциндаа идэвхгүй байна. 2021-08-13

Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 2021-08-13

Хөшигийн хөндий орчимд, 435 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцална. 2021-08-13

Шинжилгээгээр коронавируст халдварын 1453 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-08-13

Л.Баттөр: Нийт халдварын 10 орчим хувьд нь дельта хувилбар байсан 2021-08-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суурьшлын бүсэд хортой могой орж ирж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2021-08-13

Агаараас эрэн хайх аврах ангийн үйл ажиллагааг есдүгээр сард эхлүүлнэ 2021-08-13

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 394 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна 2021-08-13