Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна.

Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгаад буй. Засгийн газрын тэргүүн эдгээр шийдвэрийн биелэлттэй танилцаж, багш, ажилчдын саналыг сонсч  зарим асуудлыг шийдвэрлэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Хан-Уул дүүргийн 75, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, 146 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Яармаг” худалдааны төвөөс хойших 0.8 км замын ажил 85 хувьтай байна. 2021-08-13

Сибирт бороо орж, утаа зүүн зүг рүү шилжих төлөвтэй байна 2021-08-13

Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаа есдүгээр сард эхэлнэ 2021-08-13

Ажлын байр хайж буй иргэдийг УРГАЦ ХУРААЛТАД дайчилна 2021-08-13

2022-2027 онд боловсролын салбарт “Койка”-тай хамтарч гурван том төсөл хэрэгжүүлнэ 2021-08-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна 2021-08-13

ЭМД-ын цэнхэр дэвтэрийг ашиглахгүй болж хурууны хээ уншуулна 2021-08-13

Л.Баттөр: 18-25 насныхан вакциндаа идэвхгүй байна. 2021-08-13

Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 2021-08-13

Хөшигийн хөндий орчимд, 435 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцална. 2021-08-13

Шинжилгээгээр коронавируст халдварын 1453 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-08-13