Италид 50 орчим санваартан нас баржээ

Италид 50 орчим санваартан нас баржээ

РОМ. /BBC/. Дэлхий даяар тархаад буй аминд халтай коронавирусний халдварын улмаас Италид 50 орчим санваартан нас баржээ. Тус улсад халдварын улмаас нас барсан хүний тоо 7000 давсан юм. 


Италид халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн хотуудын нэг болох Ловоред энэ сарын эхээр 72 настай санваартан Жузеппе Берарделли нас баржээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тэрбээр өөрийн амьсгалын аппаратаа залуу өвчтөнд хэрэглүүлэхийг илүүд үзсэн ажээ. 


Ромын пап Францис халдварын улмаас нас барсан эмнэлгийн ажилтнууд, санваартнуудын төлөө мягмар гарагт залбирал үйлдэх үеэрээ өвчтэй хүмүүст үйлчилж, баатарлаг үлгэр жишээ үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлснээр, дэлхий даяар 460 мянга гаруй хүн халдвар авч, 20 мянга гаруй хүн нас барж, 110 мянга гаруй хүн эдгэрчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.