Дөрөвдүгээр сарын 2, 3, 4-нд гурван нислэг үйлдэж, 750 гаруй иргэдээ авчирна

Дөрөвдүгээр сарын 2, 3, 4-нд гурван нислэг үйлдэж, 750 гаруй иргэдээ авчирна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. /2020.03.26/

ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын орлогч дарга Т.Бадрал "Эхний таван удаагийн нислэгээс хойш 10 гаруй хоног өнгөрч байна. Дэлхийд тархан суурьшсан 4885 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Өнөөдөр Австралийн Засгийн газраас Монгол Улсад суугаа зургаан иргэнээ татаж авсан. 

2020 оны гуравдугаар сарын 28-нд ОХУ-аас иргэдээ татах үйл ажиллагааг зогсооно. 

Ойрын хугацаанд гурван нислэг хийж, 750 гаруй иргэнээ татаж авна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд БНСУ-ын Сөүл хот руу, дөрөвдүгээр сарын 3-нд Япон улсын Токио  хот руу ниснэ. Дөрөвдүгээр сарын 4-нд дахин Сөүл хот руу ниснэ" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.