Судалгаа: Коронавирус тээгчид эхний долоо хоногт хамгийн халдвартай

Судалгаа: Коронавирус тээгчид эхний долоо хоногт хамгийн халдвартай

Коронавирус тээгчид халдвар авсны дараах эхний долоо хоногт бусдад халдвар дамжуулах хамгийн өндөр эрсдэлтэй үе болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ нь цар тахал ийм хурдацтай тархаж байгааг тайлбарлаж байна гэж Хонконгийн микробилогичид үзэж байна.

South China Morning Post хэвлэлд бичсэнээр, Хонконгийн эрдэмтэд халдвар авсан 35-75 насны 23 өвчтөний шүлснээс дээж авч шинжилжээ. Шинжилгээгээр шүлсэн дэх вирусний ачаалал халдвар авсны дараах эхний долоо хоногт хамгийн өндөр байгаад хожим нь аажмаар буурсан байна.

Эхний долоо хоногт вирусний ачаалал өндөр байгаа нь өвчтөн эмнэлэгт очихоос өмнө вирус бусад хүнд хялбар халдварлах боломжтойг харуулж байна гэж Хонконгийн их сургуулийн дэд профессор Кэлвин То онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.