Цэцэрлэгт нэг ангид 4,5 настай хүүхдүүдийг 25-аас хэтрүүлэхгүй.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд:
-БСШУ-ны сайд болон ЭМ-ийн сайдын тушаалаар 4,5 настай хүүхэд цэцэрлэгт явах ба нэг ангид 25-аас хэтрүүлэхгүй. Цэцэрлэгт хамруулахдаа цахимаар болон танхимаар гэсэн хоёр сонголттой байгаа. Ерөнхий боловсролын сургууль бол 5:9 зарчмаар хичээллэнэ. Сургалт цахим, танхим гэсэн хоёр хэлбэрээр явагдана. Халдварын тархалт өндөр болоод ирвэл 4:10 зарчим баримтална. Өөрөөр хэлбэл 4 өдөр хичээллээд 10 хоног зайнаас суралцана.
Анги танхимд халдвар гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Дараах тохиолдолд цэцэрлэгийг зайн сургалтад шилжүүлнэ.
- 1 ангид 1 хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ
- Тухайн давхарт 3 бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана
- Өөр хоорондоо хамааралгүй байршилтай 3 болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ
Цаашид халдварын тархалт шар, ногоон түвшинд хүрвэл танхимаар хичээллэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.