Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна.

Баянгол дүүргийн 21  дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна.

Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21  дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Сургуулийн өмнөх насны 874 хүүхэд амьдардаг тус хороонд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль нь ч байгаагүй юм. Харьяа цэцэрлэггүйн улмаас тус хорооны 692 хүүхэд  өөр дүүрэг, хорооны цэцэрлэгт суралцаж байсан бол үлдсэн 182 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чаддаггүй байв. Тиймээс боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 278 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлж, өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Монгол дээвэр”, “Цац орхон” ХХК түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны  хүүхдүүд таатай, тохилог орчинд суралцах юм.

Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Токио-2020” паралимпын наадамд оролцох баг тамирчдын эхний ээлж Япон улсыг зорилоо 2021-08-20

Б.Намуун: Тэтгэлэгтэй сургалтад 18-34 насныхныг бүртгэж байна 2021-08-20

Шинжилгээгээр коронавируст халдварын 1841 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.08.20/ 2021-08-20

Дельта хувилбар нэг хүнээс нөгөөд халдвардлахдаа илүү тархац өндөртэй 2021-08-20

Цэцэрлэгт нэг ангид 4,5 настай хүүхдүүдийг 25-аас хэтрүүлэхгүй. 2021-08-20

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна. 2021-08-20

Ховд аймгийн БОЭТ-д шаардлагатай аппарат тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ 2021-08-20

Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн ачаа тээш тээвэрлэлтийн цагийн хуваарь 2021-08-20

БНХАУ-ын Эрээн өртөөнөөс ачаагаа ачуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд... 2021-08-20

Сайншандын III багт Иргэдийн хөгжлийн төвийн барилга баригдаж байна. 2021-08-20

Э.Баасанжалба: Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 14 хоногийн дотор гаргах хэрэгтэй 2021-08-20