Хонконгт "үндэсний эсрэг" киног хориглож магадгүй
Хонконгт үндэсний аюулгүй байдлын язгуур эрх ашигт харш киног хориглох талаар нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулжээ.
"Ийнхүү өргөн барьж буй Кинонд цензур тавих тухай хуулийн төсөл нь Хонконгийн "үндэсний аюулгүй байдлыг хамгаалах" БНХАУ-ын шаардлагын дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ илүү үр дүнтэйгээр биелүүлэх нөхцөлийг хангах зорилготой юм" гэж Хонконгийн Засгийн газраас мэдэгджээ.
Мөн энэхүү хууль нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлж, таслан зогсооно гэдгийг дурдсан байна. Уг хуулийн төслийг Хонконгийн Хууль тогтоох зөвлөл ирэх лхагва гарагт хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хэрэв хуулийн төсөл батлагдвал аливаа кино нь үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Хонконгийн засаг захиргааны ерөнхий нарийн бичгийн дарга өмнө нь олгосон киноны зөвшөөрлийг хүчингүй болгох чиг үүргийг Кино цензурын газарт өгөх эрхтэй болох ажээ.
Ингэснээр зөвшөөрөгдөөгүй киног олны хүртээл болгосон нөхцөлд нэг жилийн хорих ял оноох юм уу торгууль ногдуулна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.