ТЦА: Энэ амралтын өдөр ТЭГШ, СОНДГОЙГООР зорчино

ТЦА: Энэ амралтын өдөр ТЭГШ, СОНДГОЙГООР зорчино

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 322 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 224 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 3 хүн гэмтэж, Орон нутагт   1 хүн гэмтэж 1 хүний амь хохирсон. Нийслэлд 2 хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн байна. Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 85 зөрчил илрүүлсний нийслэлд 56 орон нутагт 29 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Нийслэл хотын авто замын түгжрэл саатлыг бууруулах, Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагчаас дараах хоёр төрлийн захирамж шийдвэр гарсан байна.

  • Энэ сарын 19-ны өдрийн А/642  дугаартай захирамжийн дагуу энэ сарын 28,29 нд тэгш сондгой буюу дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах.
  • А/641 дугаартай  захирамжаар Энхтайвны өргөн чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд автомашингүй өдрийг Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн зарим авто замд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох, мөн тус өдөр 6 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сурагчдын цахим бүртгэлийг өнөөдөр 17:00 цагт хаана 2021-08-25

Алжир Марокко улстай дипломат харилцаагаа тасалжээ 2021-08-25

"Элбэг" их дэлгүүрийн уулзвараас Амарсанаагийн гудамж хүртэлх замыг түр хаалаа 2021-08-25

Коронавируст халдварын 2433 тохиолдол бүртгэгдлээ 2021-08-25

Цахимаар бүртгүүлж амжаагүй сурагчдыг уламжлалт аргаар бүртгэнэ 2021-08-25

ТЦА: Энэ амралтын өдөр ТЭГШ, СОНДГОЙГООР зорчино 2021-08-25

Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. 2021-08-25

Гавьяат тамирчин М.Уранцэцэгт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардууллаа 2021-08-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түгжрэлийг бууруулах шийдэл танилцуулахыг үүрэг болголоо 2021-08-25

С.Энхболд: 60-аас дээш насны иргэдэд вакцины нэмэлт тун хийхээр төлөвлөсөн 2021-08-25

С.Энхболд: Иргэдийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулна. 2021-08-25