Гавьяат тамирчин М.Уранцэцэгт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардууллаа

Гавьяат тамирчин М.Уранцэцэгт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардууллаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгт өнөөдөр /2021.08.25/ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг гардуулан өглөө.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн иргэн, Олимп, дэлхийн тамирчин М.Уранцэцэг, түүний гэр бүл, баг тамирчдад төрийн дээд одонгоор энгэрээ мялаасанд дүүргийнхээ болон Монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүслээ.

М.Уранцэцэг нь ДАШТ-ний алт, мөнгө, хошой хүрэл медальт, Азийн наадмын алт, хүрэл, АШТ-ий 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт, Лондон олимпод VII, Риогийн олимпод V байр эзэлсэн, Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл медальтай. Дэлхийн цомын тэмцээний 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай. 2021 оны Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Олон Улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг IJF World Tour 2010-2019 оны хооронд болсон тэмцээнүүдэд эмэгтэйчүүдийн -48, -52 кг-ын жинд барилдаж 35 медаль хүртэж Геннисийн дээд амжилтад бүртгэгдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Элбэг" их дэлгүүрийн уулзвараас Амарсанаагийн гудамж хүртэлх замыг түр хаалаа 2021-08-25

Коронавируст халдварын 2433 тохиолдол бүртгэгдлээ 2021-08-25

Цахимаар бүртгүүлж амжаагүй сурагчдыг уламжлалт аргаар бүртгэнэ 2021-08-25

ТЦА: Энэ амралтын өдөр ТЭГШ, СОНДГОЙГООР зорчино 2021-08-25

Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. 2021-08-25

Гавьяат тамирчин М.Уранцэцэгт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардууллаа 2021-08-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түгжрэлийг бууруулах шийдэл танилцуулахыг үүрэг болголоо 2021-08-25

С.Энхболд: 60-аас дээш насны иргэдэд вакцины нэмэлт тун хийхээр төлөвлөсөн 2021-08-25

С.Энхболд: Иргэдийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулна. 2021-08-25

КОВИД-19: ХӨСҮТ-ийн лаборатори маргааш ажиллахгүй 2021-08-25

"Чингис хаан" ОУНОБ-аас бусад боомтоор гарах хөдөлгөөн XII сарын 31 хүртэл ХААЛТТАЙ 2021-08-25