БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 6767 болжээ
СӨҮЛ. /РИА Новости/. БНСУ-д “COVID-2019” халдварын 483 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 6767-д хүрчээ. Халдварын улмаас нас барсан хүний тоо 44-д хүрсэн тухай БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.
БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарлаж, бага болон дунд сургуулиудын сургалтыг 3 дугаар сарын 23 хүртэл хойшлуулсан юм.
Шинээр халдварт авсан тохиолдлуудын 390 нь Дэгу, 65 нь Умард Гёнсан, 10 нь Кёнгидо мужаас илэрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.